Latest Music :
Home » , , » MS Excel: SUMIF томъёог ашиглаж сурах

MS Excel: SUMIF томъёог ашиглаж сурах

Tuesday, December 18, 2012 | 0 comments

      Excel программ дээр хамгийн их ашиглагддаг SUMIF томъёог хэрхэн ашиглах талаар зааварчилгааг бэлтгэн хүргэж байна.
SUMIF function дараах ерөнхий хэлбэртэй байна.
SUMIF( range, criteria, [sum_range] )
 
 Энэ томъёог тодорхой ижил нөхцөлтэй мужуудын нийлбэрийг авахад ашигладаг.
Range - Хайлт хийх Муж
Criteria - Нөхцөл
Sum_Range - Нийлбэр авахаар сонгосон муж


За ингээд бүгдээрээ 1 жишээ авч үзье.

Томъёог ашиглах тохиолдол 1:
=SUMIF(A2:A6, D2, C2:C6)
        Үр Дүн: 218.6

Дээрхи томъёо нь A2:A6 мужид D2 буюу 2000 гэсэн утга байгаа эсэхийг хайж хэрвээ 
тус утга байвал C2:C6 мужид харгалзах утгуудын нийлбэрийг авна 
Харин Үр дүн нь: 218.6 гэж гарч байна.

Томъёог ашиглах тохиолдол 2:
 =SUMIF(A:A, D2, C:C)
        Үр Дүн: 218.6
Дээрхи томъёо нь A:A /А баганыг бүхэлд нь хамарна/мужид D2 буюу 2000 гэсэн утга
 байгаа эсэхийг хайж хэрвээ тус утга байвал C:C/C баганыг бүхэлд нь хамарна/ 
мужид харгалзах утгуудын нийлбэрийг авна.
Харин Үр дүн нь: 218.6 гэж гарч байна.
 
Томъёог ашиглах тохиолдол 3:
 =SUMIF(A2:A6, 2003, C2:C6)
        Үр Дүн: 7.2
Дээрхи томъёо нь A2:A6 мужид 2003 гэсэн утга байгаа эсэхийг хайж хэрвээ тус утга 
байвал C2:C6 мужид харгалзах утгуудын нийлбэрийг авна.
Харин Үр дүн нь: 7.2 гэж гарч байна.
 
Томъёог ашиглах тохиолдол 4: 
=SUMIF(A2:A6, ">=2001", C2:C6)
        Үр Дүн: 12.6
Дээрхи томъёо нь A2:A6 мужид 2001 гэсэн тоотой тэнцүү мөн түүнээс их утга байгаа 
эсэхийг шалгаж хэрвээ тус утга байвал C2:C6 мужид харгалзах утгуудын нийлбэрийг 
авна.
Харин Үр дүн нь: 12.6 гэж гарч байна. 

Share this article :

No comments:

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. You Need - All Rights Reserved
Template Modify by Creating Website
Proudly powered by Blogger