Компьютераа форматлахаасаа өмнө дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
* Компьютераа форматлахад шаардлагатай boot cd /XP, win 7.0 гэх мэт/ бэлдэх
* Компьютераасаа өөрт хэрэгтэй файлуудаа хуулж авах
* Компьютераа форматласны дараагаар таниулах driver CD-нүүдээ бэлдэх
За ингээд Компьютераа форматлах зааврыг танилцуулъя.
Үйлдэл 1:
Дээрхи зүйлсийг бэлтгэх
Үйлдэл 2:
Windows XP installation CD-гээ CD драйвертаа хийнэ.
Үйлдэл 3:
"Press any key to boot from CD.." гэсэн бичиг компьютерт гарч ирнэ та ямар ч хамаагүй товч дар.
Үйлдэл 4:
CD хэсэг хугацаанд хэрэгцээтэй файлуудыг гаргах гэж ачааллах болно. Ингээд дуусахад нь та Enter эсвэл Return-г дар.
Үйлдэл 5:
Одоо Windows-г хаана суулгах талаар мэдээлэлтэй дэлгэц гарч ирэх бөгөөд энд л драйвер форматыг хийх юм. Дэлгэцийн доод хагаст компьютер дээрх бүх драйверууд хуваалттайгаа гарч ирнэ. Дээш доош гүйлгэх товчоо ашиглан "C:" дискээ идэвхижүүлэн 'D' товчийг дар. ("Unpartitioned space" буюу C: эсвэл D: гэсэн хуваалт байхгүй бол энэ алхмыг алгасаарай.) Дараагийн дэлгэцэн дээр 'L' товчийг дарснаар хуваалтыг арилгах юм.
Үйлдэл 6:
Windows хаана суулгах талаарх мэдээлэлтэй дэлгэцэнд буцаж очиход доод хагаст байсан драйверийн жагсаалтанд тань "Unpartitioned space xxxxxMB" гэсэн бичиг байх болно. Түүнийг сонгон 'C' товчийг дар. Дараагийн гарч ирэх цонх хамгийн бага хамгийн их хэмжээг сонгох сонголтуудыг гаргаж ирэх бөгөөд энэ нь автоматаар хамгийн их дээр нь тохируулагдсан байдаг боловч давхар орсон тоог нь шалгаж enter дар.
Үйлдэл 7:
Дахин Windows хаана суулгах тухай мэдээлэлтэй хуудсанд эргэн очиход энэ удаа "C: Partition1 [New (Raw)]xxxxxxMB" гэсэн бичиг гарах бөгөөд идэхижүүлэн enter дар.
Үйлдэл 8:
Дараагийн цонх таниас аль системээр форматыг хийхийг сонгох юм. ТА NTFS-г сонгох нь илүү хурдан бас аюул багатай байх болно. Ингээд Enter эсвэл Return дар.
Үйлдэл 9:
Ингээд форматлах үйл ажиллагаа эхлэх болно.. Үүнд ойролцоогоор 30мин-1 цагийн хугацааг шаардлагатай.
Үйлдэл 10:
Компьютер форматлаж дууссаны дараагаар шаардлагатай driver-уудыг таниулна
За ингээд боллоо. Та хэн нэгэнд мөнгө төлж илүү зардал гаргалгүйгээр өөрөө компьютераа форматлаж сураарай.
Компьютер форматлах заавар:
Sunday, December 16, 2012 | 0 comments
Related Games
If you enjoyed this article just click here, or subscribe to receive more great content just like it.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment