Latest Music :
Home » , » 2 PC хооронд нь холбох

2 PC хооронд нь холбох

Tuesday, December 18, 2012 | 1comments

2 компьюераа хоорондоо холбож мэдээлэл солилцох, хуулах зэрэг хэрэгцээ шаардлага зөндөө гардаг. Гэсэн хэдий ч комьютеруудаа хооронд нь холбож чадахгүй байгаа ийм асуудалтай тулгарч буй хүмүүст энэ зөвлөмж хэрэг болох байх. Энэхүү холболтыг LAN Cart-ний оролт крос кабелтай байхад л болно.
LAN Cart /Local area network буюу дотоод сүлжээний карт юм. Та үүнийг дурын PC-ны худалдааны төвөөс авч болно./
Крос кабель /T568а T568б холболттой кабель юм.Үүнийг PC-ны худалдааны төвөөс крос кабель, эсвэл 2 комыг хооронд нь холбох гэсэн юм гээд худалдан авч болноо.

Компьютераа холбох дараалал.
Алхам 1.
Крос кабелаа холбох /568а толгойг толгой комруу 568б г холбох гэж буй комруу холбоно./

Алхам 2.
IP хаяг оруулах
Windows XP: бол дараахь дарааллаар орно.
Start -> Settings -> Network Connections. ороод Internet Protocol (TCP/IP)-иас Properties-ийг сонгоход Dialog хайрцаг гарч ирнэ эндээс интернэтэд холбогдсон байх local area connection-г сонгож баруун товчийг дараад Properties-ийг сонгох хэрэгтэй.
Эндээс 192.168.0.1 хаягийг толгой комдоо өгч 192.168.0.2 гэж нөгөө комдоо өгнө үү. Subnet гэсэн хэсэг дээр хоёуланг нь ингэж бичиж 255.255.255.0 оруулна.

Windows Vista: бол харин Start -> Connect To -> View network computers and devices -> Network and Sharing Center гэж дарж Manage Network Connections-г мөн дээрхийн адил сонголтыг хийн Local Area Connection Properties dialog гэсэн цонх гарч ирнэ. Эндээс Internet Protocol version 4 (TCP/Ipv4) дарж дээрхитэй адил сонголтуудыг хийн IP хаягаа оруулахад бэлэн болно.


Алхам 3.
 Нэр өгөх:
“My Computer” дээр баруун хулганаа дар тэгээд Properties дар. “Computer Name” дээр “Change” дарна. PC нэр солин workgroup-ийг сонгон нэр өгнө. (2 PC-ний workgroup нь адилхан нэртэй байх ёстой. Ингэснээр та шүлжээндээ төөрөхгүй)

 IP хаягаа шалгаад үзье.
1, Start тэгээд Run дар.

2, Run цонхон дээр cmd гэж бич тэгээд OK дар.
3, Харилцах цонх гарч ирхээр нь командан дээр нь ipconfig гэж бичээд ENTER. Ингээд та шүлжээний картны IP хаягаа харна. Мөн та Subnet Mask болон Default Gateway-ийн харах болно.
Жич: Та Network-ийн бүх мэдээллийг харахыг хүсвэл /DNS server, physical MAC address/ тэгвэл ipconfig /all гэж бичээд Enter.
Share this article :

1 comment:

  1. Golden Nugget Casino, Las Vegas, NV | MapYRO
    Golden 군포 출장마사지 Nugget Casino, 삼척 출장마사지 Las Vegas, NV, 89109, 속초 출장샵 United States - Find mapYRO customer reviews and ratings, photos, maps, 밀양 출장안마 reviews and information 사천 출장마사지 for Golden Nugget Casino,

    ReplyDelete

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. You Need - All Rights Reserved
Template Modify by Creating Website
Proudly powered by Blogger